СҮХБААТАР: Гол нэрийн барааны үнэ 3,6 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-11-16 13:10:10

Баруун-Урт, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Өргөн хэрэглээний гол нэрийн барааны дундаж үнийн судалгааг аймгийн Статистикийн хэлтээс тогтмол хийж байна. Энэ долоо хоногт гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос 3,6 хувь буюу 212 төгрөгөөр өсжээ.

 

Тодруулбал, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны байдлаар өмнөх 7 хоногийн дундаж үнээс дизелийн түлш 34 (0.8%) төгрөгөөр, шингэн сүү литр тутамдаа 300 (8.6%) төгрөгөөр, өвс нэг боодол нь 10000 төгрөг болж 2000 (25.0%) төгрөгөөр тус тус өссөн бол бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

 

 

Холбоотой мэдээ