“Есөн сарын нэгэн” шатрын тэмцээний шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-22 12:03:39

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хэнтий ОНХХ-ийн 15 жилийн ойд зориулсан талархлын арга хэмжээ буюу “Есөн сарын нэгэн ” шатрын тэмцээн  боллоо.

Тэмцээнд Хэнтий Дорнод,Сүхбаатар аймаг, Багануур дүүргийн шилдэг өсвөрийн 165 тамирчин оюун ухаанаа сорьлоо.

Шагнал гардуулах арга хэмжээнд ДЗМОУБ-ын Хэнтий ОНХХ-ийн боловсролын төслийн зохицуулагч Г.Бат-Ирээдүй, Орон нутгийн хөгжлийн ажилтан Ж.Батбаатар, Аймгийн БТСГ-ын өсвөрийн шигшээ багийн сургалт дасгалжуулалтын албаны дарга Г.Солонго нар оролцов. Нийт 165 шатарчдаас Сүхбаатарын Б.Очирсүх, Хэнтийн А.Буянзаяа, Н.Ням-Эрдэнэ нар эхний байрт шалгарсан бол тусгай байрыг Хэнтийн М.Лувсандорж, Э.Галтай, Ж.Эрхэмбилгүүн, Дорнодын Б.Дөлгөөнхэрлэн, Багануурын Ө.Өрөг, Дорнодын Ж.Билгүүн, Хэнтийн Т.Тэнгэр, Багануурын Г.Маралгуа, Сүхбаатарын Х.Лувсандамдин, Хэнтийн Т.Учрал, М.Мөнх-Анар, З.Ананд гэсэн тамирчид тус тус эзлэв.
Тэмцээний өсөх ирээдүйтэй шатарчнаар Б.Дэлгэрмөрөн, Л.Номинзул, Б.Анужин, Г.Энэрэнгүй, Т.Эзэнхүү, Б.Баясгалан, Энхрийлэн, Учрал нар шалгарлаа.

Шагнал гардуулах ёслолын төгсгөлд Хэнтий аймгийн шатрын клубтэй тасралтгүй 15 жил хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласан ДЗМОУБ-ын хамт олонд дурсгалын зүйл гардуулав.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ