АРХАНГАЙ: Хамгийн өндөр цэг Харлагтайн сарьдаг уул

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-11-27 10:43:25
Харлагтайн сарьдаг уул 2023.11 сар. Зургийг Б.Цээпил

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Архангай аймаг нь Хангайн нурууны салбар уулсаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дээш дунджаар 2414 метр байдаг. Аймгийн хамгийн өндөр цэг нь 3539 метр өндөр Харлагтайн сарьдаг уул. Хамгийн нам дор цэг нь 1290 метр өндөр Орхон Тамирын бэлчир юм.


Хамгийн өндөр цэг болох Харлагтайн сарьдаг уул Ихтамир сумын нутагт оршино.


Хангайн нуруу нь Монголын баруун болон төв хэсгээр оршдог уулархаг бүс нутаг юм. Улаанбаатараас 400 км орчим зайд оршдог. Энд монголчууд эртнээс амьдарч байжээ.


Хангайн нуруу нь Архангай, Өвөрхангай, Баянхонгор Завхан аймгийн нутаг дэвсгэрийг дамжин 700 км үргэлжилнэ. Хамгийн өндөр цэг нь Отгонтэнгэр уул бөгөөд далайн түвшнээс дээш 4031 м өндөртэй. Орхон, Сэлэнгэ, Идэр, Завхан, Тэс, Байдраг, Түй, Онги, Таац, Тамир, Тэрх, Хануй, Хүнүй, Чулуут зэрэг гол мөрөн Хангайн нуруунаас эх аван урсана. Хангай нь чийглэг уур амьсгалтай учир хангайн нуруудад олон рашаан бий. 

Холбоотой мэдээ