Эмнэлгийн ажилчид ёс зүйг баримтлахыг иргэд хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-22 16:07:58

Өмнөговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт санал авах хэлэлцүүлэг 4 дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр эмч мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарынхны саналыг сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус аймгийн хувьд нэн тэргүүнд эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн эмч мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж нягт уялдаа холбоотой хамтран ажиллах эмч мэргэжилтнүүд санал болгосон бол, ёс зүйг баримтлахыг иргэд хүслээ.

Түүнчлэн үр дүнгээ өгч буй “Сүү тараг” хөтөлбөр, Хүүхдийн өвчний цогц менежмент хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатайг иргэд онцолсон юм. Шинээр барьж буй эмнэлэг, эрүүл мэндийн төвийн барилгууд стандарт хангахгүй байгаа нь иргэдэд эрүүл мэндийн түргэн тусламжийг хүргэхэд хүндрэлтэй байгаа ч сануулсан юм.

Эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулж, иргэн бүрт хүрч үйлчилдэг болгохын тулд  хэлэлцэж байгаа санал бодлууд чухал гэдгийг аймгийн удирдлагууд онцоллоо. Тэрээр мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө, санал дээр тулгуурласан хамгийн оновчтой, зөв бодлогыг боловсруулж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ