ӨМНӨГОВЬ: Улсын төсөвт 285.4 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг 2024 онд улсын төсөвт 49.7 хувь буюу 719.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх юм.
Тэгвэл 2024 оны нэгдүгээр улиралд 299.7
тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгээс 285.4 тэрбум төгрөгийг
төвлөрүүлжээ.
Энэ нь төлөвлөсөн хэмжээнээс 4.8 хувиар буюу 14.3 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн байна. Тодруулбал, орон нутгийн орлогын төлөвлөгөөг Баян-Овоо, Булган, Мандал-Овоо, Номгон, Ноён, Сэврэй, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций, Даланзадгад сум давуулан биелүүлсэн бол Баяндалай, Гурвантэс, Манлай, Хүрмэн сум 9.5- 49.2 хувиар тасалдуулжээ.
Төсөв дутуу биелэхэд тухайн сум орон
нутгийн малын хөлийн болон ангийн нөөц ашиглалт болон бусад олон татварыг цаг
тухайд нь татан авах үйл ажиллагаа удааширч, говийн бүсийн нутгаар ган зуд
ихтэй малчид татвар төлөх боломж хомс байгаа зэрэг нөлөөлжээ.
Нийт орлогын 97.7 хувь нь татварын орлого, 2.2 хувь нь татварын бус орлого, 0.1 хувийг хөрөнгийн орлого тус тус эзэлж байна.
Орон нутгийн төсвиийн байгууллагуудын
зарлага санхүүжилтэд 426.4 тэрбум төгрөгийг төлөвлөж, 233.1 тэрбум төгрөгийг
зарцуулж 54.7 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн зарцуулалт 193.4 тэрбум төгрөгөөр
дутуу зарцуулахад хөрөнгийн зардал 17.7 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь нөлөөлсөн
талаар Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.