ХОВД: Уран илтгэлийн тэмцээнд 130 гаруй сурагч оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-27 14:56:34

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. “Хөгжлийн чөлөөт индэр” аймгийн аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээн энэ сарын 25-нд болсон юм..

Тэмцээнийг гурван үе шаттай зохион байгуулахад аймаг, сумдын төлөөлөл ерөнхий боловсролын 21 сургуулийн ахлах, дунд ангийн 130 гаруй сурагч оролцож, илтгэлээ сонордуулсан байна.   

“Тэгш боломж хөгжлийн дэмжлэг” ТББ, Ховд аймгийн ЗДТГ, Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран уран илтгэлийн тэмцээнийг ийнхүү нэгдсэн байдлаар анх удаа зохион байгуулж, сүүлийн долоон жилийн хугацаанд хамгийн олон хүүхдийг хамруулснаараа онцлогтой юм. 

"Хөгжлийн чөлөөт индэр-2023" уран илтгэлийн тэмцээний тэргүүн байрт Жаргалант сумын нэгдүгээр сургуулийн 11д ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ, хоёрдугаар байрт Цаст-Алтай цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч Б.Маргад-Эрдэнэ, гуравдугаар байрт Цаст-Алтай цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч Ч.Энхжин нар шалгарлаа. Харин тусгай байрт Прогресс сургуулийн 11б ангийн сурагч Л.Бат- Орших, Прогресс сургуулийн 10а ангийн сурагч Б.Намуун нар шалгарсан бөгөөд тэд өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авав. 


Мөн Шилдэг илтгэгчээр Жаргалант сумын нэгдүгээр сургуулийн 11д ангийн сурагч Н.Энхжаргал, 10д ангийн сурагч Э.Мөнх-Эрдэнэ, Дөргөн сумын 11а ангийн сурагч Э.Буянтогтох, Цаст-Алтай цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Р.Нямцэрэн, Прогресс сургуулийн 10а ангийн сурагч Ц.Азбуян, Үенч сумын сургуулийн 7а ангийн сурагч А.Удаанжаргал, зургаадугаар сургуулийн 7б ангийн сурагч Г. Амарболд нар шалгарчээ. 


Дээрх сурагчид ирэх сард Уран илтгэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох аж.   


Тэмцээний үр дүнд “сурагчдын өөртөө итгэх итгэл нэмэгдэж, цагийг зөв төлөвлөх, богино хугацаанд илтгэлийн үндсэн агуулга болон судалгааг танилцуулж, дүгнэлт хийх чадварт суралцах, хөгжих давуу талтай” гэж зохион байгуулагчид хэллээ.  

 

 

Холбоотой мэдээ