БАЯН-ӨЛГИЙ: 465,2 мянган толгой мал отроор өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-28 13:46:30

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2023-2024 оны өвөл 1364 өрхийн 451,7 мянган толгой мал отроор өвөлжинө гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.


Тус аймаг нь 13 сум, 1 тосгон, 100 баг, урьдчилсан байдлаар 10159 малчин өрхийн 2 сая 21 мянган 148 толгой (тэмээ 6358, адуу 98417, үхэр 172216, хонь 912005, ямаа 832153) малтай.  


Үүнээс Булган, Толбо сумын 596 өрхийн 76,7 мянган толгой мал өөр аймгийн нутагт, 237 өрхийн 82,6 мянган толгой мал өөрийн аймгийн бусад сумын нутагт өвөлжинө.


Алтанцөгц, Ногооннуур сумын 88 өрхийн 58,1 мянган толгой мал сум дундын отрын бүсэд, 8 өрхийн 33,7 мянган толгой мал тусгай хэрэгцээний отрын бүсэд оторт гарч байгаа. Мөн 144 өрхийн 74,3 мянган толгой мал хилийн зурвас бүс нутагт, 291 өрхийн 126,2 мянган толгой мал улсын тусгай хамгаалалттай газар нутагт тус тус оторлох ажээ. 

Холбоотой мэдээ