Орхон аймаг хаягжилтаа сайжруулж байна

ОРОН НУТАГТ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 10:55:02

Орхон аймаг  нэрэмжит 15 гудамжтай. Гэвч салбар гудамж болон гэр хороолол руу чиглэсэн авто зам тодорхой нэршилгүй. Иймд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар эхний ээлжинд хоёр гудамжийг нэртэй болгох асуудлыг  ИТХ-ын  хуралдаанд оруулахаар болов.

Аймаг өргөжин тэлэхийн хэрээр хаягжилтын асуудал хөндөгддөг. Шинэ суурьшил, үл хөдлөх хөрөнгө, обьектийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хаягжуулдаг. Үүний дагуу 2013 онд Орхон аймагт шинээр үүсгэсэн гурван багийн хаягийг “Хаягжилтын тухай хууль”-ийн дагуу хийжээ. Хотжилт, төвлөрөл нэмэгдэх тусам хаягийн зохион байгуулалт нарийн бөгөөд тодорхой, ойлгомжтой байх ёстой. Иймд аймгийн удирдлагууд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллыг хаягжуулах түүнийг олон нийтэд мэдээлэхээр ажиллаж байна. Харин хуучин хаягийг өөрчлөхгүй гэнэ. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд