ХОВД: Хогийг баялаг болгох чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. "Монгол
орноо хоггүй болгоё" төслийн үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.
Төслийн
баг бүрэлдэхүүн энэ сарын 27, 28-ны өдөр
Ховд аймагт ажиллаж байгаа бөгөөд тус
аймгийн
ЗДТГ, "Шинэ Ховд-Жаргалант тохижилт үйлчилгээний компани"
ОНӨААТҮГ-тай хамтран “Ховдын хогийг
баялаг болгоё” уриалга бүхий сургалт, нөлөөллийн ажил зохион байгууллаа.
"Хүн
амын өсөлт, хотжилт, үйлдвэр үйлчилгээний газрын нөлөөгөөр хог хаягдлын
хэмжээ жил бүр нэмэгдэхийн зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд өөрчлөгдөх болсон. Иймд
ногоон хөгжлийн үзэл санааг дэлгэрүүлэн хог хаягдлыг зайлуулах дэд бүтцийг бий
болгох, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх
замаар бүх нийтийн оролцоотойгоор хог хаягдлыг багасгаж, цэвэр орчин бүрдүүлэх,
Ховд аймгийн Хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлд мэргэжлийн
байгууллагууд анхаарч, хог
хаягдлын эх үүсвэрт ангилан ялгалт хийх, цуглуулан тээвэрлэх, дахин боловсруулах
ажлыг чухалчилж байгаа" гэж албаныхан онцоллоо.
Энэ
удаагийн сургалт, нөлөөллийн ажилд тохижилт
үйлчилгээний салбарынхан, хог хаягдлын менежмент хариуцдаг иргэн,
аж ахуйн нэгж, байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн
сурагчдын төлөөлөл 200 орчим хүн оролцжээ.
Үүний
үр дүнд хог
хаягдлын талаарх оролцогчдын мэдлэг нэмэгдэж, орон нутгийн түвшинд
хогийг ангилан ялгаж баялаг болгох чиглэлээр зөвлөх үйлчилгээ авсан ба хог
хаягдлын сургагч багш бэлтгэгдэх зэрэг олон давуу тал бүрдсэн
байна.