Гал зогсоох тохиролцоог дахин нэг өдрөөр сунгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-11-30 14:32:18

ИЕРУСАЛИМ, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /CNN/. Израил болон ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоох тохиролцоог долоо дахь өдрөө сунгахаар боллоо гэж Израилын Батлан хамгаалах хүчин хэлэлцээрийн хугацаа дуусахаас хэдхэн минутын өмнө мэдэгдлээ.


Ингэснээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт эхэлсэн дөрвөн өдрийн түр эвлэрлийг хоёр дахь удаагаа сунгаж байна.


Гал зогсоох тохиролцооны хүрээнд Израилын 70 иргэн барьцаанаас суллагдаад байна. Түүнчлэн давхар иргэншилтэй Израилын гурван иргэн, гадаадын 24 иргэнийг хэлэлцээрээс гадуур суллажээ.


Харин Израилын шоронгуудаас 210 палестинчуудыг сулласан гэж холбогдох албаныхан мэдээллээ.

Холбоотой мэдээ