ХӨВСГӨЛ: Бизнес хөгжлийн төвийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-04 13:43:38

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гарааны бизнес болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад зөвлөгөө өгөх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хямд түрээсийн байраар хангах зорилготой Бизнес хөгжлийн төв нээлтээ хийлээ.




Бизнес хөгжлийн төв нь ажилчдын өрөө, хурлын өрөө, нийтийн оффис, лаборатори, хэвлэх, хувилах өрөө, үйлчлүүлэгчийн өрөө, амралтын өрөө, бойжуулагчийн байр гэсэн зохион байгуулалттай аж.


Одоогийн байдлаар тус төвд 7 аж ахуйн нэгж түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд арьс, арьсан бүтээгдэхүүн боловсруулах, гар урлал, жижиглэн худалдаа, бэлэн бүтээгдэхүүн худалдан борлуулах, цай, цайны нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эх бэлтгэл, хэвлэх үйлчилгээ зэргийг үзүүлж байна.




Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэд, аж ахуй нэгжүүд Бизнес хөгжлийн төвд үйл ажиллагаагаа явуулж байгаа тохиолдолд түрээсийн үйлчилгээнд жилд 1,2 сая төгрөг, борлуулалтын дэмжлэгт сард 600 мянган төгрөгийн тусламжийг ирэх оноос авах боломжтой ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ