ДОРНОГОВЬ: Могой булаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-04 15:13:48

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Могой булаг хэмээх ус ургамал нь жигдэрсэн сонин тогтоцтой газар байдаг.


Алсаас харахад сунаж яваа могой шиг хэлбэртэй харагдах энэ газрын ус нь өвөл болохоор харзлаад хөлддөг төдийгүй зун нь ундарга сайтай урсаж хүн мал ундаалахад нэн тохиромжтой байдаг. Могой булагт ирж ундаалсан мал зундаа тарга хүч сайхан авч өвлийг өнөтэй давдаг тул малчид энерги шингэсэн, өгөөж сайтай газар гэж сүсэглэдэг аж.


Алтанширээ сумын нутагт байгалийн сайхан Ширийн чулуу, Сэнжит хад, Хүрээ хийдийг холбосон гүнж их зам, Зэл чулуу, Цээлийн тогоо, Дэрсэнэ усны цагаан чулуун хөшөө, хаан хатны бүлш, Могой булаг, Буур мод гэх мэт хүний сэтгэлийг татах үзэсгэлэнт болон түүх дурсгалын газар олон бий.

Холбоотой мэдээ