ДОРНОГОВЬ: “Дадлагажигч сурагч” үйл ажиллагааг зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-11-17 13:13:43

Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ерөнхий боловсролын VI сургууль 10–12 дугаар ангийн сурагчдад мэргэжил сонголтод нь дэмжлэг үзүүлэх зорилготойДадлагажигч сурагчүйл ажиллагааг орон нутгийн аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлж байна.


Энэ ажлын хүрээнд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон овоо зөрлөгт байрлахМАК ЦементХХК-ийн үйлдвэртэй танилцах аяллыг 30 сурагч, хоёр багшийн хамт зохион байгуулжээ.


Хүүхдүүд тус компанийн үйлдвэрлэлийн үйл явц, инженерийн мэргэжил, техник технологийн хэрэглээтэй танилцсанаас гадна  тухайн орчинд нь  хэрхэн суралцах боломж байгааг ойлгосон байна

Холбоотой мэдээ