ДОРНОГОВЬ: “Аялагхан залуу нас минь” дурсамж уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн /МУСГЗ/ Арлааны Эрдэнэ-Очир агсныг дурсах “Аялагхан залуу нас минь” дурсамж уулзалт арваннэгдүгээр сарын 15-нд аймгийн Төв номын санд боллоо.
Энэ уулзалтыг “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд эрхэм зохиолчийн төрсөн өдрийг
тохиолдуулан түүний төгссөн Сайншанд сумын ерөнхий боловсролын дүгээр сургуулийн Батсүрэн багштай 1989, Ц.Сэлэнгэ багштай 1991 оны төгсөлтийн анги хамт олноос санаачлан зохион байгуулсан бөгөөд аймгийн Төв номын сан, Монголын зохиолчдын
“Хурмаст тэнгэр” төв зохиолчийн гэр бүл, хамаатан садан хамтран оролцжээ.
Мөн МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт зохиолч О. Энхжавхлан, МУСГ, сэтгүүлч Х.Өлзийбаяр, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэг, МЗЭ-ийн Хурмаст тэнгэр төвийн гишүүд, уншигчид оролцсон байна. Энэ үеэр дунд сургуулийн төгсөлтийн хамт олон нь найрагчийн буланг шинэчлэн тохижуулан өгчээ.
Найрагчийн тухай дурсамж яриа, зохиосон дуу хуураас эгшиглүүлж аймгийн зохиолчдын номоор номын үзэсгэлэн, найрагчийн уран бүтээл, зургийн үзэсгэлэнг дэлгэн толилууллаа. Монголын их утга зохиол, яруу найрагт “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн яруу найрагчдын төлөөлөгч “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлийг уншигчдын хүртээл болгосон бөгөөд яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагнал хүртэж байлаа.
Мөн шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртэж, 2017 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх алдрыг хүртсэн билээ.


Улаанбаатар