БАЯНХОНГОР: Камержуулалтыг нэмнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-06 11:08:45

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Аймгийн 2024 оны төсөвт камержуулалтын ажилд 200 сая төгрөгийг хэсэгчлэн суулгалаа.


Энэ онд Баянхонгор сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 190 сая шахам төгрөгөөр аймгийн төвийн камержуулалтыг нэмэгдүүлсэн. Ийнхүү 34 байршилд 54 камерыг суурилуулснаар Баянхонгор сумын 49 цэгт 88 камер ажиллаж байна.


Камержуулалтыг нэмэгдүүлснээр нийгмийн хэв журам сахиулахад ач холбогдолтой төдийгүй гэмт хэргийн илрүүлэлтэд ч чухал нөлөөтэй байх юм.

Холбоотой мэдээ