СЭЛЭНГЭ: Нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-06 21:31:53

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар маргааш цас орж, цасан шуурга шуурч, цаашид нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна.

 

Сэлэнгэ аймгийн УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр 12 дугаар сарын 6-ны 20.00 цагаас 12 дугаар сарын 7-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй.

 

Өдөртөө ихэнх сумын нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -19-24 градус, өдөртөө -8-13 градус хүйтэн байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -20-22 градус, өдөртөө -10-12 градус хүйтэн байна.

 

12 дугаар сарын 8-12-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 7-8-нд шилжих шөнө нутгийн зүүн хэсгээр, 11-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн цас орно.

 

Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с байна. Агаарын температур шөнөдөө -25-30 градус, өдөртөө -15-20 градус хүйтэн байна.

 

Хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарна.   

Холбоотой мэдээ