ДОРНОГОВЬ: Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Энэ оны 12 дугаар сарын 3-нд Малайз Улсын Куала Лумпур хотноо болсон Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах олон улсын тэмцээнд Дорноговь аймгийн “Соробан сампин” салбарын сампингийн сургалтын долоон сурагч амжилттай оролцлоо.
Тухайлбал, сурагч О.Цэлмүүн Intermediate A түвшинд Монгол Улсын анхны Гранд чампион цом, Э.Энхсанаа, Э.Бүжинлхам нар чампион цом, Б.Мөнхтуул, Б.Элбэрэл, Л.Соёмбо, алтан цом, А.Ачит мөнгөн цом тус тус хүртжээ.
Хүүхдүүдийг соробан сампингийн багш Т.Жаргалмаа Ж.Төмөрбат, баруун тархи хөгжүүлэх хичээлийн багш У.Бадамцэрэн нар тэмцээнд удирдан оролцуулсан байна.
Эх орныхоо нэрийг олон улсад цуурайтуулсан
бяцхан тамирчид, багш дасгалжуулагч нарт нутгийнхан нь баяр хүргэв.