Цасан шуурга ойрын хугацаанд үргэлжилж, хүйтний эрч чангарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-08 09:13:35

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Маргааш Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар, нөгөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, өмнөд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.


Цасан шуурга энэ сарын 11-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр үргэлжилнэ.

Салхи ихэнх хугацаанд Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээллээ.


Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнө -35...-40, өдөртөө -24...-29 градус, хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнө -27...-32, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнө -11...-16, өдөртөө -3...-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнө -17...-22, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнө -22...-27, өдөртөө -13...-18 градус хүйтэн байх аж.

Холбоотой мэдээ