ХОВД: Зураач Б.Аюурзанын бүтээлүүд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-14 12:49:56

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн залуу үеийн төлөөлөл болсон зураач, уран бүтээлчдийн нэг бол Батхүүгийн Аюурзана юм.

Тэрбээр 2012 оноос өнөөдрийг хүртэл төрөлх Ховд аймагтаа уран бүтээл туурвиж байна.


Б.Аюурзана нь Монголын Урчуудын эвлэлийн гишүүн бөгөөд одоо тус байгууллагын Ховд аймаг дахь салбарын тэргүүн, зураачаар ажиллаж байна.


Тэрбээр байгалийн өнгө төрх, монгол ахуй, хүний хөрөг гэх мэт олон чиглэлээр уран зураг зурж, бие даасан үзэсгэлэн гаргаж байсан. Мөн "Алтан бийр", "Хавар", "Дэлгэр монгол" үзэсгэлэн болон ОХУ-ын зарим хотод болсон үзэсгэлэнгүүдэд оролцож байжээ. 


Энэ удаа уран зураач Б.Аюурзанын зарим уран бүтээлээс толилуулъя.

Холбоотой мэдээ