ӨНӨӨДӨР: Томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-19 06:40:09

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 19-ний мягмар гарагт болох зарим үл явдлын тойм:

09.30-14.20 цагт: Монголбанканд: "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх бодлогын арга хэрэгслийг нэвтрүүлэх нь" хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, ЭХЯ, Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, "Де Нейче Консерванси" байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон төр, хувийн хэвшлийн бусад төлөөлөл оролцоно. 

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний асуудлаарх ээлжит нээлттэй сонсгол үргэлжилнэ.

11.00 цагт: ЭМЯ-нд: Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд болон НЭМГ, ХӨСҮТ-ийн удирдлага, хүүхдийн эмч нар томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлж, зөвлөмж өгнө. Утас: 9191-5340, 8911-9482, 9612-1060.

12.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: УИХ-аас нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн талаар Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх хуульчдын сүлжээ”-нээс мэдээлэл хийнэ. 

15.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Даваагийн Мөнх-Эрдэнийн эрх зөрчигдөж байгаа талаар АН-аас Хэвлэлийн бага хурал зарлажээ.

Холбоотой мэдээ