Урлагийн алдартнууд Ж.Түвшинбаярын амийг аврахад сэтгэл нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГБөөрний архаг дутагдалд орсон Ж.Түвшинбаярт туслах “Эхийн сэтгэлтэй амь” хандивын тоглолт энэ сарын 29-нд “UB palace”-т болно.
Эдүгээ 27 настай, эх орондоо ихийг хийж, бүтээх насандаа яваа Ж.Түвшинбаярт туслахаар нийтийн дуучид нэгджээ. “Эхийн сэтгэлтэй амь” тоглолтод Ардын жүжигчин Б.Зангад, Гавъяат жүжигчин Э.Бүрнээбаяр, Б.Ганчимэг, Д.Батсүх, СТА Р.Дэлгэрмаа, Б.Батболд, Б.Энхбаяр, Мөнгөнчимэг Н.Мөнгөншагай, дуучин Т.Гүррагчаа, Б.Баяр-Отгон, А.Баасандэлгэр зэрэг уран бүтээлч оролцох юм. Тасалбарын үнэ 10 мянган төгрөг.
Ж.Түвшинбаярт туслах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж 86710888 дугаарын утасаар холбогдох буюу ХААН банкны 5006496721 дансанд хандив өргөж болох юм.
Ч.Ариунболд