СЭЛЭНГЭ: Мэдээлэл технологийн цахим анги байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ![](/files/6593a2d295322.jpeg)
Сүхбаатар,
2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Цахим ангитай болсноор сурагчид Мэдээллийн технологийн хичээлээс гадна, 3-4-р ангийн Eduten,
5-6-р ангийн Pearson хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломж бүрдсэн байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 3-р сургууль цахим ангитай болжээ.
Энэхүү бүтээлч
үйлсийг боловсролыг дэмжигч “Бэрс Финанс” санхүүгийн
байгууллагаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж хэрэгжүүлсэн байна.
Үйл ажиллагааны
хүрээнд тус Мандал сумын Ерөнхий боловсролын 3-р сургуульд
мэдээлэл технологийн цахим
анги байгуулан, иж бүрэн техник төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгчээ.