ДОРНОГОВЬ: Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-10 12:50:14

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Иргэдэд эрх зүйн боловсрол олгох, хууль зүйн туслалцаа үзүүлэх, хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх зорилгоор Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров нар хамтран ажиллах санамж бичгийг энэ оны нэгдүгээр сарын 08-нд байгууллаа.

Цаашид орон нутагт дахь Өмгөөлөгчдийн салбар зөвлөлтэй хамтран ажиллах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, иргэдийн хууль зүйн туслалцаа авах боломжийг хангах  зэрэг олон ажлыг хамтран хэрэгжүүлэхээр  болжээ.

Дорноговь аймаг хилийн хоёр боомттой, төмөр зам, авто замын сүлжээтэй, Монголын гадаад худалдааны бараа эргэлтийн 80 гаруй хувь нь дамжин өнгөрдөг.

Тиймээс хүн амын хөл хөдөлгөөн ихсэж гэмт хэрэг гарах эрсдэл илүү байдаг тул иргэд хоорондын харилцаанаас үүдсэн маргаан зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хангах зэрэг асуудлаар өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх шаардлага ч их гардаг байна. 

Холбоотой мэдээ