БАЯНХОНГОР: Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-15 09:43:48

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Шинэ Үндсэн хууль баталсаны 32 жилийн ойн өдөр /2024.01.13/ Баганат талбайн Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөлөө. 


1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталж, мөн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргажээ.


Уг хуулийг батлалцахад Баянхонгор аймгаас 21 төлөөлөгч оролцож байсны долоо нь өдгөө энх тунх аж төрж, ажиллаж хөдөлмөрлөж байна. Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд тэдгээр төлөөлөгчдөөс А.Рэгзэн биечлэн оролцлоо.



Одоогоос 32 жилийн өмнө БНМАУ-ын АИХ-ын 430 депутат хоёр сар гаруй буюу 76 хоногийн хугацаанд хуралдаж, өнөөдрийн ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан байдаг. Шинэ үндсэн хуулийг батлахад Баянхонгор аймгийг төлөөлөн:


Өлзийт сумаас – Ц.Очирбал /тус сумын  Нэгдлийн дарга/

Жинст сумаас - Б.Сангисэрээ /малчин/

Богд сумаас – Р.Доржбат /МУСГЗ, Монголын радиогийн нэвтрүүлэгч/

Баянлиг сумаас – Ч.Батболд /тус сумын Нэгдлийн дарга/

Баянговь сумаас - Л.Дүйсэнсанги /малчин/

Шинэжинст сумаас - Д.Жагварал /тус сумын АДХГЗ-ны дарга/

Баян-Өндөр сумаас - Б.Чойжилсүрэн /МАХНТХ-ны ХШК-ын дарга/

Баянцагаан сумаас - М.Жадамбаа /тус сумын Нэгдлийн дарга/

Баацагаан сумаас - Л.Баяндалай /тус сумын Нэгдлийн дарга/

Бууцагаан сумаас - Т.Ширмэн /тус сумын Нэгдлийн дарга/

Бөмбөгөр сумаас - Э.Сандуйжав /аймгийн МАХН-ын хорооны дарга/

Хүрээмарал сумаас - Т.Төмөрбаатар /аймгийн АДХГЗ-ны дарга/ 

Баянбулаг сумаас - Н.Сэндэнжав /МАХН-ын ТХ-ны хэлтсийн эрхлэгч/

Гурванбулаг сумаас - О.Нямдаваа /тус сумын Нэгдлийн дарга/

Заг сумаас - Г.Жадамбаа /тус сумын Нэгдлийн дарга/

Жаргалант сумаас - Т.Галсан /тус САА-н дарга/

Галуут сумаас - А.Рэгзэн / тус сумын Нэгдлийн орлогч дарга/

Баян-Овоо сумаас - Г.Бүдээ /МАХН-ын хорооны дарга/

Эрдэнэцогт смуаас - Л.Пүрэвгял /тус сумын Нэгдлийн дарга/

Баянхонгор сумаас - Б.Искра /Барилга трестийн дарга/,

Д.Марав /хүний их эмч/ нарын 21 депутат сонгогдон ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ