"Хүүг зүгээр айлгачихаарай" гэж мөнгө өгсөн гэж мэдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-28 10:48:02

Дорнод аймгийн төвд олныг хирдхийлгэсэн хэрэг саяхан гарлаа. Хорь шүргэж яваа залуу бүсгүй өөрийн нууц амрагийнхаа долоон настай хүүг хамаатныхаа 18-тай залууд захиалга өгч амь насыг нь хохироосон байна.

Одоогоор аймгийн Цагдаагийн газрынхан сэжигтнүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хүүг боомилж хөнөөсөн ба захиалагч бүсгүй мэдүүлэгтээ "зүгээр айлгачихаарай" хэмээн хамаатныхаа хүүд мөнгө өгсөн гэж ээ.

Хүүгийн аав уг бүсгүйтэйтэй янаг амрагийн харьцаатай бөгөөд бүсгүй жирэмсэн гэнэ.  Уг хэргийн талаар орон нутгийн мэдээллийн хэрэгслээр олон мэдээлэл гарч байгаа хэдий ч хэрэг одоогоор эцэслэн шийдэгдээгүй мөрдөн байцаалт дуусаагүй байгаа юм байна. Хүүгийн аав архи дарс уудаг, өмнө нь эхнэрийнхээ нүдийг сохлон ял эдэлж байсан нэгэн юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ