ГОВЬ-АЛТАЙ: "Цагаан сар-2024" үзэсгэлэн худалдааг энэ сарын 27, 28-нд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-01-24 13:46:41

Есөнбулаг 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болон өрнөдөг “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа энэ оны нэгдүгээр сарын 27, 28-нд Алтай хотноо болох тухай Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдээллээ.


Тодруулбал, сар шинийн баярыг угтан “Цагаан сар-2024" үзэсгэлэн худалдааг нэгдүгээр сарын 27-28-нд аймгийн Биеийн тамир спортын газарт зохион байгуулна. Ард иргэдийн сар шинийн баярын идээ ундааны хэрэглээг нэг дороос хүргэх зорилготой энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хэвийн боов, мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн  бүтээгдэхүүн, үндэсний хувцас, гар урлал, хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэхээсээ ихээхэн ач холбогдолтой тухай холбогдох албанаас мэдээлэв.


Түүнчлэн Говь-Алтай аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүний дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Холбоотой мэдээ