Сургуулиудад сургалтын хэрэглэгдэхүүн хандивлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-28 12:28:54

Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Ганцоож Япон улсын “Oita east Rotary club”-тай хамтран ажилладаг байна.

Тэрбээр хамтын ажиллагааныхаа хүрээнд аймгийнхаа хүүхэд багачуудын эх дэлхийгээ таних боловсролд нь зориулж, нийтдээ 6 сая төгрөгийн өртөг бүхий глобус, микроскоп, телескоп тус бүр 6 ширхэгийг ерөнхий боловсролын сургуулиудад хандивлахаар болжээ.

Эдгээр сургалтын хэрэглэгдэхүүнийг Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчид санаачлага гарган гааль, татварын зардлыг нь хувиасаа дааж сонгогдсон тойргийнхоо сургуулиудад хүлээлгэн өгч эхлээд байна. Энэ сарын 26-нд Улаангом сумын 3-р багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Б.Анхбаяр Цогцолбор хоёрдугаар сургуулийн хамт олонд глобус, телескоп, микроскопыг хүлээлгэн өгсөн байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ