СҮХБААТАР: Сурагчид танхимын болон танхимын бус хэлбэрээр хичээллэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын хичээл өнөөдөр улс, орон даяар эхэлж
байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгүүд танхимын болон танхимын бус хэлбэрээр хичээллэж байна.
Сүхбаатар аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч, хэд хэдэн сум мөсөн зудын хэмжээнд хүрсэн. Хөдөө сумдын зам хаагдаж, автомашин зорчихгүй боломжгүй болсон. Алслагдсан бүсэд байгаа сурагчид сумын төвөөс 150-170 км-ийн цаана байна. Үүнтэй холбоотойгоор сумд, сургууль цэцэрлэгүүдийн удирдлагын саналыг авсан. Мөн сургууль, цэцэрлэгийн анги удирдсан багш нарыг хүүхэд нэг бүртэй болон ар гэрийнхэнтэй нь дотоод сүлжээгээрээ,
гар утсаар дамжуулан холбоо тогтоож, санал авах чиглэлийг өгсөн. Ингээд
гарсан дүгнэлт, саналыг аймгийн Онцгой комиссын хуралд
танилцуулж, уг шийдвэрийг гаргасан гэж аймгийн БШУГ-ын дарга Л.Байгалмаа хэллээ.
ЕБС-ийн нийт сурагчдын 70 хувь нь хичээлд танхимаар, 30 хувь буюу 4000 гаруй нь мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн 22 хувь буюу 1000 гаруй нь танхимын бус цахимаар болон гэрээр хичээллэж
байна. Эдгээр хүүхдүүдтэй тогтмол харилцаа холбоо тогтоох, хичээлийн бэлтгэлийг хангах үүргийг анги удирдсан багш нарт өгчээ.
Танхимын
бус буюу цахимаар, цаасанд суурьтай хэлбэрээр хичээллэх хугацааг хоёрдугаар сарын
9 хүртэл буюу 14 хоног байхаар тогтсон байна.