СЭЛЭНГЭ: Онцгойгийн алба хаагчид 18 хүний амь, 1.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-30 10:15:10

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар ажил үйлсээрээ төрийн байгууллагуудыг манлайлж, аймгийн 2023 оны Шилдэг агентлагаар шалгарлаа.


Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2023 онд аймгийн хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 243 удаагийн дуудлагаар ажилласан байна.


Онцгойгийн алба хаагчид 18 хүний амь аварч, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 1.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.


Түүнчлэн тус байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа ажиллах нөхцөл, албаны өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд тохижилт, бүтээн байгуулалтын олон ажлыг өрнүүлжээ.


Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн зүгээс аврагчдын ажил үйлсэд дэмжлэг үзүүлж, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны завь, мотопомп, хувцас зэрэг 27 сая төгрөгийн өртөг бүхий техник, тоног төхөөрөмжийн батламжийг мөн гардуулан өглөө.  

Холбоотой мэдээ