БАЯН-ӨЛГИЙ: Байгаль орчны шинжилгээний лабораторийг "Тэргүүний лаборатори"-оор шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-31 11:33:06

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг энэ сарын 25-ны өдөр "2023 оны байгаль орчны шинжилгээний тэргүүний лаборатори"-иор шалгарууллаа.


Тус лаборатори нь 1981 оноос агаарын шинжилгээ хийж эхэлсэн түүхтэй. Улмаар 2012 оны 8 дугаар сараас эхлэн Байгаль орчны хяналт шинжилгээний лаборатори  болгон өргөжүүлж, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Швейцарын хөгжлийн агентлагийн цөлжилтийг сааруулах төслийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн тоног төхөөрөмжөөр ханган байнгын ажиллагаатай болгожээ.  


2023 онд MNS ISO/IEC 17025:2018  стандартын дагуу итгэмжлэлд хамрагдсан. Одоо агаар, ус, хөрсний чанар, бохирдлын хяналт шинжилгээ хийж байгаа. Мөн жил бүр Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ур чадварын хяналт, Байгаль орчны хэмжилзүйн төв лабораторийн чанарын хяналтад орж үйл ажиллагаагаа 100 хувьтай үнэлүүлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ