СЭЛЭНГЭ: 12 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна
ФОТО МЭДЭЭСүхбаатар, 2024 оны хоёрдугаар
сарын 01 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар ажиллаж буй хяналт шалгалтын ажил
өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Ажлын хэсэг гурван хэсэгт
хуваагдан нийт 63 аж ахуйн нэгжид ажиллахаас одоогийн байдлаар 28 аж ахуйн нэгжид
хяналт шалгалт хийж, 12 аж ахуйн нэгжийн
үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 44.4 хувьтай байна.
Өнөөдөр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрахаар
ахлуулсан ажлын хэсэг Баянгол суманд, ОБГ-ын орлогч, хошууч Э.Мөнхбаатараар
ахлуулсан ажлын хэсэг Бугант тосгонд, ГХБХБГ-ын Барилга, хот байгуулалтын
хэлтсийн дарга Ч.Доржмягмараар ахлуулсан ажлын хэсэг Цагааннуур суманд ажиллаж
байна.
Дээрх ажлын хэсгийн хяналт
шалгалтаар үйл ажиллагааг нь зогсоосон аж ахуйн
нэгжүүдийн нийтлэг зөрчил:
-Шингэрүүлсэн хий
алдагдсан тохиолдолд ажиллах газ мэдрэгч ажиллахгүй, алдагдсан үед зайлуулах
агааржуулалтын төхөөрөмж ажиллагаагүй, галын аюулгүй байдлын дохиололгүй,
яаралтай үеийн дохиоллын систем ажиллахгүй,
-Жижиглэнгээр
худалдан борлуулах тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрлийн хугацаа дууссан,
-Шингэрүүлсэн хий
буюу аюултай ачаа тээвэрлэх журам зөрчсөн, тээвэрлэх аюулгүй ажиллагаа болон
тэмдэг тэмдэглэгээний шаардлага хангаагүй, жолооч нь мэргэжлийн үнэмлэхгүй,
сургалтад хамрагдаагүй,
-Барилгын загвар болон
ажлын зураг, өргөтгөлийн хийц бүтцийн зураг байхгүй, улсын комисс хүлээж
аваагүй, зураг экспедицээр орж баталгаажаагүй
-ШТС-ууд нь аюулгүй
байдлаа хангасан хамгаалалтын тор /цонх/, хяналтын камер шаардлага хангаагүй,
-Ажилтан албан
хаагчид нь мэргэжлийн үнэмлэхгүй, ХАБ-ын сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа
бүртгэл байхгүй зэрэг байгаа ажээ.