Дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 40.4 их наяд төгрөгт хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Оюутолгой”
компани 2023 оны IY улирлын
тайлангаа өнөөдөр сэтгүүлч нарт танилцууллаа.
Тодруулбал,
үйл
ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцын талаар мэдээллээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард эхлүүлсэн гүний
уурхайн олборлолтын дүнд
компанийн борлуулалт 9 хувиар өсөж, 6 их наяд төгрөгт хүрчээ.
Тайлант хугацаанд гүний
уурхайн олборлолтын хэмжээг нэмэх зорилгоор 14 хүдэр булгуурыг тэсэлжээ. Улмаар
панел 0 олборлолтын түвшний нийт хүдэр
буулгуурын тоо 86 болж, ингэснээр
2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500 мянган
тоннд хүргэх бизнесийн зорилт дэвшүүлээд
буйг компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер мэдээллээ.
Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх
туузан дамжуургын ажил үргэлжилж,
2023
оны IY улирлын эцэст 88 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү туузан
дамжуургыг 2024 оны II хагаст ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Баяжуулах
үйлдвэрийн өргөтгөлийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжлэн, 2024 оны IY
улирлаас 2025 оны II улирал хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулж дуусгах
төлөвтэй байна.
“Оюу толгой”-н борлуулалт есөн хувиар өсөж, 6 их наяд төгрөгт хүрчээ.
Сэлэнгэ аймгийн Ялбагийн хөндийд хариуцлагагүй уул
уурхайгаас үүдэн эвдэрч, сүйдсэн 400.4 га талбайд техникийн нөхөн сэргээжээ. Мөн БОАЖЯ, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай Дархан-Уул аймгийн нутагт 187 га газрыг нөхөн сэргээх
хамтын ажиллагааны гэрээг үзэглэжээ.
Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээг доод
түвшинд хадгалжээ.
Үйлдвэрлэлийн тайлангаар,
олон
улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 шоо метр ус ашигладаг бол “Оюу толгой” нэг тонн хүдэр боловсруулахад
0.55 шоо метрээс бага (2023 оны 4-р улиралд 0.31 шоо метр ус ашигласан) усыг хэмнэн ашиглаж, усыг хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайнуудын
нэг юм.
Нийт ажилтны 97.2 хувийг монголчууд, мөн “Оюу толгой” компанийн
нийт ажилтнуудын 23.3 хувийг эмэгтэй ажилтнууд тус тус эзэлж байна.
Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 10.3 их наяд төгрөг буюу
4.3 тэрбум ам.долларыг татвар, хураамж
хэлбэрээр төлжээ.
Дөрөвдүгээр улирлын байдлаар 969 ханган нийлүүлэгчтэй
хамтран ажилласны 700 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны
худалдан авалтынхаа 89 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ
зарцуулжээ.