ДАРХАН-УУЛ: Аймгийн “Тэргүүний сум”-аар Дархан сумын ЗДТГ шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-02-08 20:36:03

Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улиран өнгөрч буй туулай жилд ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн төрийн байгууллагуудыг шалгаруулж батламж олгов.


Төрийн үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ сум, орон нутгаа хөгжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажилласан сумдыг шалгаруулав. Дархан-Уул аймгийн 2023 оны “Тэргүүний сум”-аар Дархан сумын ЗДТГ тодорсныг аймгийн Засаг дарга батламжиллаа.




Дархан сумын ЗДТГ 2023 онд төрийн үйл ажиллагааг улам эрчимжүүлэн орон нутагтаа олон талт ажил ажлыг амжилттай зохион байгуулжээ.


Тухайлбал, “Инженерийн хийцтэй ухаалаг худаг” төсөл, “Ногоон хэрэм” төсөл, төрийн үйлчилгээний “Хурдан” төв, Маргаашийн хот уриа дор зохион байгуулсан “Ухаалаг хотуудын анхдугаар форум”, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ, “Дархан-88” олон улсын уулын дугуйн тэмцээн зэрэг ажлыг амжилттай зохион байгуулсан тул ийнхүү  Дархан-Уул аймгийн “Тэргүүний сум”-аар шалгарчээ.

Холбоотой мэдээ