Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-02-10 11:19:11

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов.


Төрийн ордонд нийгмийн зүтгэлтэн, Алдарт эх, соёл урлаг, газар тариалан, мал аж ахуй, батлан хамгаалах, боловсролын салбарыг төлөөлсөн 80-95 настай азай буурлууд хүрэлцэн иржээ.


ТӨРИЙН ЗОЛГОЛТОД ОРОЛЦСОН АХМАДУУД:

Найдансүрэнгийн Цэдэндамба /Нийгмийн зүтгэлтэн/

Нямын Жигжидсүрэн /Кино механикч/

Базарсадын Бямбаа /Агрономич/

Дандардоржийн Өлзий /Туульч/

Цэрэнлхамын Дорж /Тариаланч/

Сүхийн Дамбий /Соёлын гавьяат зүтгэлтэн/

Чулууны Цэрэндагва /Хошууч генерал/

Сумьяагийн Лхамхүү /Алдарт эх, малын эмч/

Нямын Жадамба /Ардын багш/






Холбоотой мэдээ