Английн зохиолч Жорж Оруэллийн бүтээлийг үзэгчдэд хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-02-13 10:58:07

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Английн зохиолч Жорж Оруэллийн “Мянга есөн зуун наян дөрөв” романаас сэдэвлэсэн постдрамын жүжиг удахгүй үзэгчдэд хүрнэ.


Жүжгийг М.Батболдын найруулгаар “Орфей” театрын хамт олон ирэх гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 14-нд “Улаанбаатар зочид буудлын их танхимд тоглох аж. ‌


Зохиолч Жорж Оруэллийн “Бодол санаандаа гэмт хэрэг үйлдсэн мөчдөө л чи өөртөө цаазын ял оноосон гэсэн үг” гэсэн өгүүлбэр “Мянга есөн зуун наян дөрөв” романы дүрийн сэтгэлзүйн дотоод зөрчлийг хамгийн оночтойгоор дүгнэдэг байна.

Гол дүрийн Уинстон Смитийн тэмцэл хаана, хэрхэн төгсөх нь бараг л тодорхой болсон мэт боловч зохиолч хөгжүүлэлтийг тун чадмагаар өөр зүгт залж орхино.

Жорж Оруэллийн энэ дистопи зохиол анх 1949 онд хэвлэгдэн гарч байжээ

Холбоотой мэдээ