ДУНДГОВЬ: 31 автомашиныг цаснаас гаргаж, 138 хүнд тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-13 15:40:43
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Сар шинийн баярын өдрүүдэд золголт хийгээд буцаж явахдаа цасанд суусан 31 автомашиныг татан гаргаж, 138 хүнд тусламж үзүүлжээ.


УЦУОШТ-ийн мэдээлснээр хоёрдугаар сарын 12-13-нд шилжих шөнө тус аймгийн нийт нутгаар салхи секундэд 12-14 метр хүртэл ширүүсч, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн А0201 дугаартай авто зам, Мандалговь-Даланзадгад чиглэлийн А0202 дугаартай авто замын зарим хэсэгт халтиргаа, гулгаа үүсэн нэгдүгээр эгнээ хаагдсан байна.


Аймаг, сум хоорондын авто зам цас шуурсны улмаас дарагдсан байдалтай байгаа тул тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, шаардлага хангахгүй машинаар хол замд гарахгүй, шөнийн цагаар явахгүй байх, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай явахыг ОБГ-аас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ