Талийгаач хүүгийн төлөө зул өргөн гашуудлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-29 15:18:26

Дорнод аймгийн төвд саяхан гарсан аймшигт хэргийн хохирогч долоон настай хүүгийн гэгээн дурсгалыг хүндэтгэж Чойбалсан хотын иргэд зул өргөн гашуудлаа.

Иргэд олон нийт сайн дураараа аймгийн төв “Тусгаар тогтнолын талбай”-д өчигдөр 19 цагийн үед цуглаж талийгаач хүүгийн төлөө хойчийн буянд зориулж зул өргөцгөөлөө.

Дорнод аймгийн төвд долоон настай хүү учир битүүлгээр амиа алдсан хэрэг саяхан гарсан. Талийгаач хүү ЕБС-ын хоёрдугаар ангид суралцдаг байсан ба хэргийг анх цагдаагийн байгууллагаас утасны цэнэглэгч ашиглан хоолойгоо боож амиа хорлосон гэж үзсэн боловч мөрдөн байцаалтын явцад санаатайгаар амь насыг нь хохироосон болохыг тогтоогоод байгаа юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ