БАЯН-ӨЛГИЙ: Сүүлийн 36 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-21 15:10:47

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан судалгаанаас харахад тус аймагт сүүлийн 36 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна.


Тодруулж хэлбэл, 1988 оны нэгдүгээр сард Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт 45 см, 1987 оны 12 дугаар сард 43 см зузаан цас орж байжээ.


Түүнээс хойших хугацаанд ийм их хэмжээний цас орсон тохиолдол бүртгэгдээгүй ба өнгөрсөн долоо хоногт сумын төвд 41 см зузаан цас орсон байна. Цасны улмаас Булган сумын төвөөс багууд руу, мөн аймгийн төв рүү гарах зам хаагдаж, одоо аймаг, сумын Онцгой комисс замын цасыг цэвэрлэх, өвөс тэжээл, нүүрс, шатахуун хүргэх ажлыг нутгийн иргэдтэй хамтран зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ