Хувьцаат компаниудын ногдол ашгийн хэмжээ 22 хувиар өсөж 799 тэрбум төгрөгт хүрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-02-23 09:04:42

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Компанийн тухай хуулийн 46.1, 46.5-д хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх үүрэгтэй.


Энэ сарын 22-ны өдрийн байдлаар, Монголын хөрөнгийн биржид нийт 90 хувьцаат компани ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрээ ирүүлсэн.


Үүнээс нэр бүхий 40 хувьцаат компани өнгөрсөн оны цэвэр ашгаас нийт 799.22 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг ирүүлснийг Монголын хөрөнгийн бирж компани тус бүрээр нь олон нийтэд мэдээлж буй.

Холбоотой мэдээ