Гавьяат тамирчин Б.Сэр-Од олимпод оролцох оноогоо ахиулж, дээд амжилтыг шинэчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-27 10:13:54

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Японы Осака хотод болдог марафон гүйлтийн уралдаан шилдгүүдээ тодруулжээ.


Энэ жилийн марафонд зохион байгуулагч орноос гадна Австрали, АНУ, Австри, Канад, БНСУ, БНХАУ, Герман, Нидерланд, Бразил, Кени, Уганда, Этиоп, Итали, Монгол зэрэг 14 орны шилдэг тамирчид урилгаар оролцсон байна. “Осака 2024 марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн ангилалд Японы залуу гүйгч Хирабаяши 42 км зайг хоёр цаг 06 минут 18 сeкундийн амжилтаар түрүүлсэн бол Уганда улсын тамирчин С.Кисса мөнгөн мeдаль хүртжээ.


Тэгвэл манай улсаас гавьяат тамирчин Б.Сэр-Од, олон улсын хэмжээний мастер Ж.Олонбаяр, Д.Гантулга нар уралдлаа. Энэ жил 42 настай Б.Сэр-Од 2:10:10 цагийн амжилтыг үзүүлснээр олимпын оноогоо ахиулж, 26 дугаарт бариалав. Түүнчлэн манай тамирчин  уралдааны явцад 25 км, 30 км зайн Монгол Улсын марафон гүйлтийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Түүний хувьд Парис 2024 олимпын наадамд уралдахаар бэлтгэж байгаа юм.


Б.Сэр-Од нэгдүгээр сарын 28-д Осака хотод болсон 21 км зайн хагас марафонд уралдаж, 1:02:53 цагийн амжилт үзүүлсэн билээ.


Японд болдог марафоны дараагийн уралдаан ирэх сарын 3-нд Токио хотод болно.





Холбоотой мэдээ