Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин “Райзина-яриа хэлэлцээ”-нд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-02-27 11:12:30

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулсан 9 дэх удаагийн “Райзина-яриа хэлэлцээ”-нд Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин оролцов.


“Мөргөлдөөн, өрсөлдөөн-хамтын ажиллагаа, шийдэл” сэдвийн хүрээнд болсон энэхүү үйл ажиллагаанд 115 орны Засгийн газрын гишүүн, төр, засгийн тэргүүн асан, зэвсэгт хүчний удирдлага, бизнес, технологийн манлайлагчид, олон улс, аюулгүй байдал, стратеги судлаач, эрдэмтний 2500 орчим төлөөлөл оролцсон байна.


БНЭУ-ын Засгийн газар, “Ажиглалт, судалгааны сан” хамтран зохион байгуулдаг “Райзина-яриа хэлэлцээ” нь олон улсын нөхцөл байдал, аюулгүй байдлын асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлдэг яриа хэлэлцээний тавцан юм.

Холбоотой мэдээ