Г.Одбаяр, Г.Хэрлэн нар Австрийн гранприд зодоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-28 12:08:27

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал гранпри тэмцээн Австрийн Линз хотноо болно.


2024 онд болж буй хоёр дахь гранпри тэмцээнд 77 орны 543 жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. Манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн, 81 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр нар зодоглохоор болсон байна.


Г.Хэрлэн мастерын хувьд хамгийн сүүлд 2023 оны аравдугаар сард Абу Дабигийн “Их дуулга”-д оролцсоноос хойш тэмцээнд барилдаагүй байгаа юм. Мастерс, Их дуулга, гранпри ангиллын тэмцээнээс 20 медаль хүртсэн байна Харин гавьяат тамирчин Г.Одбаяр  2022 оны долдугаар сард Будапештын “Их дуулга” барилдсанаас хойш дэвжээнд гараагүй байв. Тэрбээр Мастерс, Их дуулга, гранпри ангиллын тэмцээнээс есөн медаль хүртжээ.


Сонирхуулахад, уг тэмцээнээс өмнө манай шигшээ багийн 15 жүдоч Узбекистаны Ташкент хотноо болох “Их дуулга”-д оролцохоор хилийн дээс алхлаа. 



Холбоотой мэдээ