Сэлэнгэ сум нэгдсэн халаалттай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 16:25:11

Булган аймгийн Сэлэнгэ сум нэгдсэн халаалт, цэвэр бохирт холбогдохоор боллоо.

Өнгөрсөн онд энэ ажил яригдсан  боловч төсөв хүрэлцээгүйн улмаас хийж чадаагүй. Харин сая концессын гэрээгээр Булган мээж ХХК 200  сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийж гүйцэтгэх юм байна. Яг одоогоор ажил эхлээд явж байна.

Булган аймгийн Могод сум, Тэшиг сум  ийнхүү нэгдсэн халаалтад холбогдсон. 3 дахь нь Сэлэнгэ сум болж байна. 

П.Батням

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд