Хасагдах шатанд өрсөлдөх найман баг тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “D” хэсгийг тэргүүлж буй хоёр баг гуравдугаар тойрогт хоорондоо таарлаа.
Ялсан нь хэсгээ тэргүүлэх бол ялагдсан нь хоёрдугаар байраар шөвгийн наймд шалгарна. Тэгвэл эцсийн үр дүнд 14:11-ээр Өвөрхангай өрсөлдөгчөө ялснаар хэсгээ тэргүүлэв. Тэднээс багийн лидер улсын гарди Ц.Бямба-Отгон тав, харцага Б.Цэдэнсодном дөрөв давж ялалтад онцгой үүрэг гүйцэтгэлээ. Тэгвэл Говьсүмбэрээс аймгийн арслан М.Эрхэмбаяр дөрөв давж, багаа манлайлав.
Алтан цомын гуравдугаар тойргийн сүүлийн барилдаан Хөвсгөл-Сэлэнгийн хооронд болсон. Уг барилдаан 13:12-оор Хөвсгөлийн хүчтэнүүдийн ялалтаар өндөрлөв. Хөвсгөлөөс аймгийн арслан Т.Хүрэлбаатар таван даваа авсан нь Сэлэнгийг ялахад гол үүрэг гүйцэтгэлээ. Хөвсгөл, Сэлэнгийн хувьд өмнөх тойргуудад хоёулаа Говьсүмбэрт хожигдсон учраас хасагдах шатанд шалгарах боломжгүй байв.
Ийнхүү алтан цомын
хэсгийн барилдаан өндөрлөж, шилдэг
найман баг тодорлоо. Хасагдах шатны эхний барилдаанд Увс-Говьсүмбэр, Ховд-Баян-Өлгий, Өвөрхангай-Өмнөговь, Архангай-Төв гэж таарлаа.
Шөвгийн наймын барилдаан ирэх дөрөвдүгээр сард эхэлнэ.