ДАРХАН-УУЛ: Хоккейн лигийн аваргаар “Дархан” баг тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-04 16:51:58

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын Хоккейн холбооны 2023-2024 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтууд энэ сарын 1-3-ны өдрүүдэд "Стэп Арэна"-д амжилттай боллоо.




Тэмцээнд "Дархан", "Степп моонсторс", "Хангарьд", "Шарын гол" багууд шигшээ тоглолтод шалгарчээ. Эдгээр багаас аваргын алтан цомын төлөөх тоглолтод Дархан, Хангарьд баг өрсөлдөж 11:17 онооны харьцаагаар "Дархан" баг тэргүүлж, 2023-2024 оны лигийн аварга, алтан цомын эзэн боллоо.


Дархан-Уул аймгаас оролцсон “Шарын гол баг хүрэл медаль хүртэж амжилтаа бататгасан аж. Шагналыг Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан тэргүүтэй холбооны удирдлагууд гардуулав.




Дархан баг ийнхүү олон жил тасарсан аваргын алтан цом хүртэж, амжилтын буухиагаа эргэн сэргээжээ.

 

Холбоотой мэдээ