МОНЦАМЭ, ТАСС агентлагууд хамтын ажиллагааныхаа гэрээг шинэчиллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-03-10 12:01:02

ТОКИО, 2024 оны гуравдугаар сарын 7 /TASS/. ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлаг, Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг хамтын ажиллагааныхаа гэрээг шинэчлэн байгууллаа. 


Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын (OANA) Удирдах зөвлөлийн 52 дугаар хуралдааны хүрээнд Токио хотноо болж, ТАСС-ын тэргүүн дэд захирал Михаил Гусман, МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирал Эрдэнэцогтын Содонтогос нар гарын үсэг зурав. Талууд мэдээ мэдээлэл солилцохоос гадна хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор харилцан айлчлал, сэтгүүлч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо.


Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан Монголын хамгийн том мэдээллийн байгууллага юм. Өдгөө цахим хуудсаараа дамжуулан монгол, орос, англи, хятад, япон гэсэн таван хэлээр мэдээ мэдээллээ түгээж байна.

Холбоотой мэдээ