Амиа золиослогч этгээд автомашин дэлбэлэн 5 хүний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2016-10-02 18:54:09

МОГАДИШУ./ANADOLU/. Бямба гарагийн үдээс хойш Сомалийн нийслэл дэх нэгэн рестораныг онилон амиа золиослогч этгээд халдлага үйлдсэний улмаас 5 хүн амиа алдаж, 6 хүн шархадсан байна.

Уг ресторан Сомалийн Үндэсний тагнуулын газрын ойролцоо оршдог ажээ.  Нийслэл Могадишу хот харьяанд нь багтдаг Банаадир мужийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч Абдифах Халлане хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, автомашин унасан амиа золиослогч этгээд халдлага үйлдсэний улмаас 5 хүн амиа алдаж, 6 хүн шархадсан гэдгийг нотолсон байна.

“Блү Скай” гэдэг нэртэй уг ресторанд  Сомалийн улстөрчид, аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд байнга үйлчлүүлдэг ажээ. Мөн рестораны ойролцоо Үндэсний тагнуулын газрын шорон байрладаг байна.

Халдлага үйлдсэний хариуцлагыг Сомали дахь “Аль-Каида” бүлэглэлийн нэгэн жигүүр болох “Аль-Шабааб” өөртөө хүлээжээ.

Б.Адъяахүү

 

Холбоотой мэдээ