Турк улс “хөгшин” хүн амтай орнуудын тоонд оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-03-20 17:05:06

АНКАРА, 2024 оны гуравдугаар сарын 20 /Azertaz/. НҮБ-ын "хөгшин" хүн амтай орнуудын ангилалд Турк улс багтжээ. 


Өнгөрсөн онд Туркийн хүн амын нийт тоонд (85 сая) 60 ба түүнээс дээш насны хүмүүсийн эзлэх хувь түүхэнд анх удаа хоёр оронтой тоонд (10.2 хувь) хүрч, 8 сая 722 мянга 806 болжээ.


НҮБ-ын хэмжүүрээр 60 ба түүнээс дээш насны хүмүүсийн эзлэх хувь 10 хувиас дээш үзүүлэлттэй улс орнууд хүн амын насны бүтцийн хувьд "хөгшин" орнуудын ангилалд хамаардаг.


Эрдэмтдийн таамаглаж буйгаар, хүн амын өсөлтийн хурдац одоогийнх шиг доогуур хэвээр байвал Туркийн өндөр настнуудын нийт хүн амд эзлэх хувь 2030 он гэхэд 12.9%, 2040 он гэхэд 16.3%, 2060 он гэхэд 22.6%-д хүрэх ажээ.

Холбоотой мэдээ