АРХАНГАЙ: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч хөгжихөд нь зориулж 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-25 10:36:10

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, тодорхой ажлуудыг эхлүүлээд буй.


Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Цэрэннадмид түр хамгаалах байранд амьдарч, үйлчилгээ авч байгаа хоёр гэр бүлийн 10 хүүхдийн нөхцөл байдалтай танилцсан байна.


Үүний үр дүнд эрсдэлт өрхийн буюу бүтэн өнчин зургаан хүүхдийн асран хамгаалагч нарт зориулж эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, сурч хөгжих эрхийг хангах зорилгоор 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.


Өөрөөр хэлбэл, бүтэн өнчин хүүхдүүдэд асран хамгаалагчийг тогтоосны дараа ахуйн болон боловсрол олгох үйл ажиллагаанд дээрх мөнгийг зарцуулах юм.

Холбоотой мэдээ