Зүүн болон говийн бүсийн үсчид ур чадвараараа өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-03 17:23:35

Зүүн болон говийн бүсийн Үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Дорнод аймагт энэ сарын 30-нд болж өнгөрлөө.  Энэ удаагийн тэмцээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн үсчин гоо сайханчид оролцсон байна.

Тэмцээнийг Монголын үсчин гоо засалчдын холбоо, Дорнод аймгийн үсчин гоо засалчдын холбоо хамтран зохион байгуулжээ. Уг тэмцээн Дорнод аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд нийт 40 гаруй үсчин гоо сайханчид  найман төрлөөр ур чадвараараа өрсөлджээ. Тэмцээнд Дорнодын үсчид тэргүүлж “Гран при” шагналын эзнээр “Дагшинбулаг” салоны үсчин Дэлгэрцэцэг тодорчээ.  Мөн “WELLA” салоны үсчин Сэндэр охин, “Уянга” салоны үсчин Уянга нар  эрэгтэй үс засалтын төрөлд, Одонтуяа эмэгтэй дэд тус бүр дэд байруудыг эзэлжээ.

Тэмцээний шүүгчээр өнгөрсөн хавар Дэлхийн аварга болсон үсчин С.Мөнхнасан болон үсчдийн холбооны шилдэг үсчид шүүсэн юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ